1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай "Алтан цом"-ын барилдааны гуравдугаар байрын төлөөх барилдаан болж өндөрлөлөө. Гуравдугаар байрын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” баг, Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” баг өрсөлдсөн юм.
Тус барилдаанд "Хамаг Монгол" баг 14:11 харьцаатайгаар ялалт байгуулснаар гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд боллоо.
Маргааш "Алтан цом"-ын тэргүүн байрын төлөө Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай "М-Си-Эс Энержи" болон Улсын заан С.Сүхбат ахлагчтай "Хатант интернэйшнл" багууд хоорондоо өрсөлдөх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!