
Өнөөдөр Туул голын эрэг орчмоор их хэмжээний хог, хаягдал овоолсон тухай мэдээлэл цахим орчинд анхаарал татлаа. Энэ хог хаягдлыг “Туулын хурдны зам” төслийг гүйцэтгэгч компанитай холбон тайлбарласан боловч тус компанийн бүтээн байгуулалтын ажил бүрэн эхлээгүй тул ийм их хэмжээний барилгын хог гарах үндэслэлгүй.

Харин голын эргээрх эдгээр хог хотод үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын нууцаар хог хаядаг цэг болоод удсан. Туул гол, Богд уулын орчимд олон жилийн туршид үүссэн энэхүү албан бус “цэг”-үүдэд хог нууцаар хаяж, хогны төлбөрөөс зугтаж буй компани олон. Хууль, журмын дагуу бол эдгээр компаниуд нэг тонн тутамд 6480 төгрөг төлж, хог хаягдлаасаа салах ёстой. Гэвч хараа хяналт дутмаг байдлыг ашиглан ийн ил задгай хог хаяж, гол ус бохирдуулж буй аж ахуй нэгжүүдэд Байгаль орчны яам, Нийслэлийн байгаль орчны газар зэрэг зохих албаныхан хатуу хяналт тавьж, хариуцлага тооцох цаг нь иржээ.
Голын эргээрх хэд хэдэн ийм хогийн цэг байгааг Google map -аас төвөггүй харж бimage wiimage widgeimage widget
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!