Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аваргын цувралын дөрөв дэх тоглолт маргааш болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

Сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын цувралын дөрөв дэх тоглолт маргааш болно. Хүлэгүүд цувралыг 3-0 харьцаатайгаар тэргүүлж яваа ба маргааш хожил байгуулбал 10 дахь аваргын цомоо өргөнө. Харин Бодонс маргааш хожигдох эрхгүйгээр талбайд гарна.

Цувралын эхний тоглолтод Хүлэгүүд 77:76 буюу хагас бөмбөгийн зөрүүтэйгээр хожил байгуулсан. Уг тоглолтод Хүлэгүүдээс Б.Барсболд, Э.Түшиг нар сайн тоглолтоо үзүүлсэн. Харин хоёр дах тоглолтод 87:62 харьцаатайгаар өндөрлөсөн. Аваргын цувралд бэртлээсээ эргэн ирсэн Иан Миллер уг тоглолтод сайн тоглолтоо үзүүлж цувралын тэргүүллээ баталгаажуулсан.

Харин гурав дахь тоглолтод Хүлэгүүдээс өнгөрсөн улирлын MVP А.Азбаяр өөрийн сайн тоглолтоо үзүүлж 27 оноо 10 самбар авч дабл дабл гүйцэтгэсэн. Мөн энэ улирлын амжилт нь ахисан тоглогчийн шагналыг хүртсэн Б.Барсболд 11 оноо, 7 ашигтай дамжуулалт, 4 бөмбөг таслалтыг үзүүлсэн.

С.Баярцогт тамга, тэмдгээ хүлээн авлаа
С.Баярцогт тамга, тэмдгээ хүлээн авлаа
 
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.