Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогт тамга, тэмдгээ хүлээн авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогт намын тамга, тэмдгийг өмнөх удирдлагаас хүлээн авлаа.

Энэ үеэр тэрбээр намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны залгамж холбоог хадгалах, цаашдын улс төрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн ирэх 2027–2028 оны улс төрийн сонгуулийн ялалтын бэлтгэлийг өнөөдрөөс эхлэн эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, намын гишүүд, дэмжигчидтэйгээ нэгдмэл зорилго дор хамтран ажиллана гэв.

Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч асан Д.Амарбаясгалан “Ардчилсан Намын шинэчлэлийн аяны ард амжилттай гарсан Хэрэг Эрхлэх Ерөнхий газрын ажилчдад талархал илэрхийлж шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн даргад ажлын амжилт хүслээ.

АН-ын Улс төрийн зөвлөл энэ сарын 20-нд дахин хуралдана
АН-ын Улс төрийн зөвлөл энэ сарын 20-нд дахин хуралдана
 
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж, Б.Орхонбаярын нарын 128 бөх барилдана
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж, Б.Орхонбаярын нарын 128 бөх барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.