ЧУУЛГАН: АН-ын ҮБХ-ны хурал давхцаж ирц хангалтгүй байгаа тул санал хураалтуудыг ХОЙШЛУУЛЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар "УИХ-ын дарга нам бус байх" буюу Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авсан бөгөөд санал хураалт явуулах гэсэн боловч чуулганы танхим дахь гишүүдийн ирц хангалтгүй байсан тул санал хураалтыг маргаашийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, хуралдааныг өндөрлүүллээ.

Дашрамд, өнөөдөр Төрийн ордонд АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал болж, тус намын гишүүд оролцож байгаа тул ийнхүү чуулганы ирц санал хураах хэмжээнд хүрч чадаагүй байна.

Гурван талт хамтын хэлэлцээрийг байгууллаа
Гурван талт хамтын хэлэлцээрийг байгууллаа
 
АН-ын Нийслэл хариуцсан дэд даргаар Ч.Лодойсамбууг, Орон нутаг хариуцсан дэд даргаар Ц.Мөнхбатыг томилох санал гаргажээ
АН-ын Нийслэл хариуцсан дэд даргаар Ч.Лодойсамбууг, Орон нутаг хариуцсан дэд даргаар Ц.Мөнхбатыг томилох санал гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!