Гурван талт хамтын хэлэлцээрийг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Барилгын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам гурван талт хамтын хэлэлцээрийг байгууллаа.

Барилгын салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нийт алба хаагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд Барилгын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын барилгачдын нэгдсэн холбооны удирдлагуудтай барилгын салбарын 2026-2028 оны гурван талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа.

Энэхүү гурван талт хэлэлцээр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг баримталсан бөгөөд салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилгын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг хүн амын бодит хэрэгцээг хангахуйц түвшинд хүртэл өсгөх, норм, норматив, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны талаар тусгаснаараа илүү онцлогтой юм.

Салбарын албан хаагчдын хөдөлмөрлөх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг илүү сайжруулахаас гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн судалгааны зэрэг ажлыг гүйцэтгэх, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргээр олон талаар хамтран ажиллах боломж бүрдсэн.

Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцлээ
Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцлээ
 
АН-ын Нийслэл хариуцсан дэд даргаар Ч.Лодойсамбууг, Орон нутаг хариуцсан дэд даргаар Ц.Мөнхбатыг томилох санал гаргажээ
АН-ын Нийслэл хариуцсан дэд даргаар Ч.Лодойсамбууг, Орон нутаг хариуцсан дэд даргаар Ц.Мөнхбатыг томилох санал гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!