НҮБ-аас Ойрх Дорнодод үүсээд байгаа мөргөлдөөн буюу Ормузын хоолойн асуудлыг хэрхэн шийдэх талаарх тогтоолын санал хураах хурлыг зохион байгуулна. Бахрейн улсын зүгээс санаачилсан анхны тогтоолын төсөлд цэргийн хүч хэрэглэхийг дэмжсэн заалт оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Харин БНХАУ болон ОХУ тэргүүтэй улсууд уг заалтыг эсэргүүцэж зөвхөн хамгаалалтын шинжтэй арга хэмжээ авах болгон өөрчлөөд байгаа. Хэрэв тогтоол батлагдвал хамгаалалтын хүрээнд олон улсын ажиллагаа эхлэх боломж бүрдэнэ.
АНУ болон Ираны мөргөлдөөний улмаас Ормузын хоолойн олон улсын усан тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалтад орж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөд байгаа.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!