Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Орхонбаяр тэргүүтэй “Апу Скайтел“ баг Улсын аварга О.Хангай тэргүүтэй “Од групп“ багтай барилдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа "Алтан цом"-ын төлөөх долоодугаар тойргийн сүүлийн хагасын барилдаанууд өнөөдөр болно. Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй "Апу Скайтел" баг Улсын аварга О.Хангай тэргүүтэй "Од групп" багтай барилдана. Харин нөгөө талд Улсын заан Д.Анар, Б.Серик тэргүүтэй "Хүлэгү" баг Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй "Хамаг Монгол" багтай барилдах оноолт гарчээ. Дархан аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Хүлэгү" багийн эсрэг хийх барилдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

Өнгөрөгч амралтын өдөр долоодугаар тойргийн барилдаан эхэлсэн ба Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй "M-Си-Эс Энержи", "Хубилай хаан" багтай, "Хатант Интернэшнл", "Эв Монгол" багтай барилдсан.

Өнөөдөр УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлыг эцэслэнэ
Өнөөдөр УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлыг эцэслэнэ
 
Маргааш Улаанбаатарт 19 хэм дулаан, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт 19 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.