Алтан цомын барилдаан нөгөөдөр болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа "Алтан цом"-ын төлөөх долоодугаар тойргийн эхний хагасын барилдаанууд өнгөрөгч амралтын өдөр болж өнгөрсөн. Харин нөгөөдөр буюу энэ сарын 3-нд долоодугаар тойргийн сүүлийн хагасын барилдаанууд болно. Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй "Апу Скайтел" баг Улсын аварга О.Хангай тэргүүтэй "Од групп" багтай барилдана. Харин нөгөө талд Улсын заан Д.Анар, Б.Серик тэргүүтэй "Хүлэгү" баг Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй "Хамаг Монгол" багтай барилдах оноолт гарчээ. Дархан аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Хүлэгү" багийн эсрэг хийх барилдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

Өнгөрөгч амралтын өдөр долоодугаар тойргийн барилдаан эхэлсэн ба Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй "M-Си-Эс Энержи", "Хубилай хаан" багтай, "Хатант Интернэшнл", "Эв Монгол" багтай барилдсан.

Б.Баярбаатар: Одоо байгаа санал тоолох машинаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг явуулах боломжгүй
Б.Баярбаатар: Одоо байгаа санал тоолох машинаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг явуулах боломжгүй
 
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Хотын даргын орлогч Т.Даваадалайг “мөргөж унагаав“
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Хотын даргын орлогч Т.Даваадалайг “мөргөж унагаав“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!