Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“M-Си-Эс Энержи“ баг ялж хүснэгтийн тэргүүллээ хадгалж үлдлээ

Огноо
Унших
1 минут 4 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа "Алтан цом"-ын төлөөх долоодугаар тойргийн эхний хагасын барилдаан өнөөдөр боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй "M-Си-Эс Энержи" баг, "Хубилай хаан" багтай барилдаж 14:11 харьцаатайгаар зургаа дахь ялалтаа авлаа. "M-Си-Эс Энержи" багаас Улсын арслан Э.Батмагнай тав давлаа. Тэд өнөөдөр ялалт авсанаар хүснэгтийн тэргүүллээ хадгалж үлдлээ.

"Хатант Интернэшнл" багийг Улсын заан С.Сүхбат тэргүүлэн барилдсан бол "Эв Монгол" багийн Улсын заан М.Лхагвагэрэл тэргүүлэн барилдлаа. Хоёр багийн барилдаан эн тэнцүүхэн өрнөж "Хатант Интернэшнл" баг 13:12 харьцаатайгаар тав дахь ялалтаа авлаа. "Хатант Интернэшнл" багийн дасгалжуулагчаар Улсын арслан Р.Пүрэвдагва, "Эв Монгол" багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү ажиллав.

Маргааш УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг 09.00 цагаас ТББХ, 10.00 цагаас УИХ-ын чуулганаар шийдвэрлэнэ
Маргааш УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг 09.00 цагаас ТББХ, 10.00 цагаас УИХ-ын чуулганаар шийдвэрлэнэ
 
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.