“ГУЧ“ талынхан “УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ” гэх АН-ын хуулийг батлуулах акцыг өрнүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 52 секунд

Энэ хаврын улс төрийг Ардчилсан намынхан "Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй" гэх шаардлагаар "нээж", МАН доторх "зодоон"-ыг ёстой л нэг өрдөв. Ямар сайндаа 68 суудалтай Ардын намынханд дангаараа чуулганы ирцээ бүрдүүлэх бололцоо бүрэн байвч хэдэн өдөр чуулгандаа орж ирэхгүй "гацаасан". Хэчнээн Ардчилсан намынхан руу "бухах" гээд ч начир дээрээ тэдний энэ зөрчилдөөн Ерөнхийлөгч талынхан болон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй "гуч" талынхан хооронд өрнөж буйг бүгд л харж байна. Ийнхүү шахалт ёсоор Н.Учрал Ерөнхий сайдаа авсан ч УИХ-ын даргын томилгоон дээр С.Бямбацогтын нэрийг оруулж ирлээ. Ийнхүү УИХ-ын даргаа авахаар С.Амарсайханыг зүтгүүлж байсан "гуч" талынхны санаа нэгэнт талаар болсон тул С.Амарсайханыхаа нэрийг ч татууллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд өчигдөр шөнө дөл хүртэл уулзаж, нэгэнт ийнхүү хүч түрж байгаа нөхцөлд томилгоонуудаа өөрсдийнхөөрөө хийгээд яваг гэж ярилцсан ба ямар ч тохиолдолд Н.Учралын Засгийн газарт орохгүй байхаар санал нэгджээ. Харин тэдний зүгээс хийх дараагийн нүүдэл нь Ардчилсан намынхны өргөн бариад буй УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулах чиглэлд акц өрнүүлэх. Учир нь тус хуулийн төсөлд "Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ" гэх заалт тусгасан нь "гуч" талынхны нүүдэлд нөлөөлсөн хэрэг.

Мэдээж ямар ч хуулийн төсөл УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар батлагдана. Улс төрийн ийм нөхцөлд АН-ын 42 гишүүний кноп бэлэн. Мэдээж "гуч" талынхан хүч нэмнэ. Үүн дээр "Үндэсний эвсэл"-ийн дөрөв цаашилбал ИЗНН ч нэмэгдэх магадлалтай. Харин засагт хамтрах нь тодорхой болоод буй ХҮН намынхан ямар байр сууринаас хандах вэ гэдэг ч чухал нөлөө үзүүлнэ. Ямартай ч ийм "хар зураг"-аар гишүүдийн кноп нэгдвэл АН-ын өргөн барьсан хуулийн төсөл саадгүйгээр л батлагдана.

Өөрөөр хэлбэл, энэ акц улс төрийн хүрээнд эрчимтэй өрнөж батлагдвал С.Бямбацогт УИХ-ын дарга болсон ч Ардын намын гишүүнчлэлээсээ татгалзах шаардлагатай болно. Үр дүнд нь МАН парламентад нэг суудлаа алдана гэсэн үг юм.

Хамтран амьдрагчаа онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд 23 жилийн хорих ял оноожээ
Хамтран амьдрагчаа онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд 23 жилийн хорих ял оноожээ
 
С.Бямбацогт: Таван намыг зөвшилцөж ойлголцох тал дээр идэвх санаачилгатай ажиллана
С.Бямбацогт: Таван намыг зөвшилцөж ойлголцох тал дээр идэвх санаачилгатай ажиллана
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!