Ираны Ерөнхийлөгч зөрчилдөөнийг дуусгах сонирхолтой байгаагаа мэдэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

АНУ болон Израйл улстай үргэлжилж байгаа зөрчилдөөнийг дуусгах сонирхолтой байгаагаа Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мэдэгдсэн байна. Харин энх тайвныг тогтоохын тулд АНУ-аас баталгаа шаардсан гэнэ. Масуд Пезешкиан Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Костатай утсаар ярилцах үеэр ам нээсэн байна. Гэхдээ тодорхой нөхцөлүүдийг хангасан тохиолдолд зогсоох гэнэ. Ираны тал гал зогсоохоос илүүтэй, удаан хугацаанд энх тайвныг баталгаажуулахад чиглэсэн нөхцөл байдлыг шаардаж байгаа.

Харин Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста уг ярианы дараа олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн ба “Ойрхи Дорнодын өнөөгийн нөхцөл байдал туйлын аюултай түвшинд хүрсэн” гэж анхааруулав. Тэрбээр Ираныг бүс нутгийн улс орнууд руу чиглэсэн довтолгоогоо зогсоож дипломат хэлэлцээнд идэвхтэй оролцохыг уриалсан байна.

Х.Нямбаатар: З.Энхболд миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л яваа юм байна
Х.Нямбаатар: З.Энхболд миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л яваа юм байна
 
ТЦА: Хүүхэд суррон, мотоцикл унавал эцэг эхийг нь 100 мянган төгрөгөөр торгоно
ТЦА: Хүүхэд суррон, мотоцикл унавал эцэг эхийг нь 100 мянган төгрөгөөр торгоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!