UIH.mn дээр Х.Нямбаатарыг Хотын даргаас "огцруулах" өргөдлийг иргэд санаачлан гарын үсэг цуглуулж эхэлсэн. УИХ-ын дарга асан З.Энхболд дээрх өргөдөлд гарын үсгээ зурсан талаараа цахим хуудаснаа мэдэгджээ.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудаснаа "Энэ нөхөр л миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л байгаа юм байна. Өмч хувьчлалын луйвар эхлүүлсэн. Ичихгүй өөртөө, найздаа Олон улсын геологичдын обьект, Баянгол зочид буудал, Талх чихэрийн үйлдвэр, Мах комбинат, ХИД-1 гээд олон олон үнэгүйдүүлсэн хувьчлах ажлыг гардан хийсэн. Тавантолгойн нүүрсийг угаах нэрээр эрх мэдлээ ашиглаж Говийн замыг экологийн доройтолд оруулсан. Женкогоо дахин дэвших эрхгүй болгосон хөгийн ч эр дээ. Чи "Содмонгол"-ын Ц.Анандбазараас авсан Бага тэнгэрийн хаусдаа хуцалгүй хэвтэж байгаач. Ичихгүй шүү, худынхаа нэр дээр ХААЯамнаас зээл авч Францаас ямаа авчирдаг. Ч.Сайханбилэг үнэн үг хэлсэн шүү. Амьдралдаа ганц сайн зүйл хийсэн гэж" хариу тайлбар хийв.
Энэ нөхөр л миний эсрэг дуугарч бгаа бол би яг зөв зам дээрээ л бгаан юм бна. Өмч хувьчлалын луйвар эхлүүлсэн. Ичихгүй өөртөө , найздаа Олон улсын геологчидын обьект, Баянгол зочид буудал, Талх чихэрийн үйлдвэр, Мах комбинат, ХИД 1 гээд олон олон үнэгүйдүүлсэн хувьчлах ажлыг… pic.twitter.com/kPnfSmn2xZ
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) April 1, 2026
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!