Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Н.Учрал ЗГ-ын бүрэлдэхүүнээ өнөөдөр Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар хэлэлцүүлэх төлөвтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр томилгоо албажсан юм. Тэгвэл маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай тул өнөөдрийн дотор Засгийн газрын бүрэлдэхүүнийг эцэслэн Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, дараа нь УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн, Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр чуулганы хуралдаанд гишүүдийн асуултад хариулах үеэрээ ерөнхий чиг үүргийн дөрвөн яамаас бусад нь дэд сайдгүй ажиллана гэдгийг онцолж байсан юм. Ерөнхий чиг үүргийн яаманд:

-Эдийн засаг, хөгжлийн яам

-Сангийн яам

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Гадаад харилцааны яам багтдаг.

Бид Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхой болж Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа шинэ бүрэлдэхүүний мэдээллийг та бүхэнд танилцуулах болно.

Senzu-гийн сайн тоглолт багтаа хожил авчирлаа
Senzu-гийн сайн тоглолт багтаа хожил авчирлаа
 
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна