Ө.Шижир: Танай намынхан яагаад намын Бага хуралд төрийн машиныг унаж ирээд байгаа юм бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ням гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдөр түүнийг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хуралдааныг 09.00 цагаас, УИХ-ын чуулганыг 10.00 цагаас товлосон юм.

Тэгвэл ТББХ дөнгөж сая хуралдаж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Өчигдөр танай Бага хурлын гадуур аймгийн Засаг дарга нарын машин өдөржингөө эргэлдлээ. Танай намынхан яагаад намын Бага хуралд төрийн машиныг унаж ирээд байгаа юм бэ" гэв. Түүний асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал "Аймгийн дарга нар унаж байгаа машинтайгаа л ирнэ шүү дээ. Сайд нартай уулзаж ажлаа амжуулна гэсэн бодолтой л яваа" гэв.

Ө.Шижир: Танай намынхан 99 хувиар гуя дээр нь алгадаж өгч явуулчхаад араас нь хөлөнд чинь хориотой мэх хийдэг хүмүүс шүү
Ө.Шижир: Танай намынхан 99 хувиар гуя дээр нь алгадаж өгч явуулчхаад араас нь хөлөнд чинь хориотой мэх хийдэг хүмүүс шүү
 
Дээд лигийн аваргын цуврал ирэх сарын 1-нд эхэлнэ
Дээд лигийн аваргын цуврал ирэх сарын 1-нд эхэлнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!