Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа. Азийн аваргын тэмцээн өнөөдөр албан ёсоор хөшгөө нээнэ. Манай улсын хувьд өмнө нь хоёр удаа Азийн аваргын тэмцээнийг зохион байгуулж байсан. Харин энэ удаад эрэгтэй, эмэгтэй ангиллыг хамтад нь зохион байгуулж байгаа анхны тохиолдол юм.

Энэ жилийн Азийн аваргад эрэгтэй тамирчид 47-50кг, 55кг 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг, 85кг, 90кг, +90кг-ын жинд өрсөлдөнө. Эмэгтэй тамирчдын хувьд 45-48кг, 51кг, 54кг, 57кг, 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг, +80кг-ын жинд өрсөлдөж аваргуудаа тодруулна.

Азийн боксын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн 1963 оноос хоёр жилд нэг удаа, эмэгтэй тэмцээн 2001 оноос эхэлж 2-3 жил тутам зохиогдож байна.

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө
ЧУУЛГАН: Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө
 
Виктор Вэнбаньяма MVP өрсөлдөөнийг тэргүүлж байна
Виктор Вэнбаньяма MVP өрсөлдөөнийг тэргүүлж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!