Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Т.Тулга хагас шигшээд шалгарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 45 секунд

"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцэээн 5 дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглож байгаа МУГТ Т.Тулга Узбекистаны Шахзодбек Ярашевтэй барилдлаа. Манай бөх өрсөлдөгчөө 8:4 харьцаатайгаар буулган авч хагас шигшээд шалгарч байна. Т.Тулга өнөө орой Иран болон Казахстаны бөхчүүдийн аль дийлсэнтэй нь барилдана.

Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Өмнөд Солонгосын Ким Сон Гвоныг илүүрхэн ялснаар хөнгөн жингийн хагас шигшээд шалгараад байна. Б.Мөнх-Эрдэнэ орой Тажикистан болон Кыргызстаны бөхчүүдийн аль дийлсэнтэй нь барилдана.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 11 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 11 хэм дулаан
 
Гавьяат дасгалжуулагч, Олон улсын шүүгч Д.Бадрах шүүгчийн замналаа өндөрлүүллээ
Гавьяат дасгалжуулагч, Олон улсын шүүгч Д.Бадрах шүүгчийн замналаа өндөрлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.