Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 1-5-ны өдөр Сингапур улсад зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Э.Сугар-Очир, Н.Ганбаатар, М.Чинхутаг нар багтжээ. Харин эмэгтэй шигшээ багт О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, Э.Нарангоо нар багтсан байна. Манай тамирчид дөрөвдүгээр сарын 4-нд хэсгийн эхний тоглолтуудаа хийх хуваарьтай байгаа.
Эрэгтэй шигшээ баг Азийн чансааг тэргүүлж эмэгтэй багийн хувьд чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа. Монголын шигшээ баг тэмцээний "B" хэсгийг тэргүүлж ШинэЗеланд болон урьдчилсан хэсгээс шалгарсан багуудтай нэг хэсэгт багтжээ. Эмэгтэй шигшээ баг 2024 оны Азийн аваргаас хүрэл, 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!