ЧУУЛГАН: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ням гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл үдээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Харин үдээс хойш Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэх асуудлыг ТББХ, чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт аван, төгсгөлд нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр томилгоо албажлаа.

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраа бүрдүүлнэ.

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө
ЧУУЛГАН: Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө
 
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал тамгаа гардаж авлаа
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал тамгаа гардаж авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!