Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Ням гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг Бага хурлын санал хураалтад оролцсон гишүүдийн 99.7 хувь нь дэмжиж шийдвэрлэсэн билээ. Улмаар өнөөдөр түүнийг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хуралдааныг 09.00 цагаас, УИХ-ын чуулганыг 10.00 цагаас товлосон юм.

Тэгвэл ТББХ-ны санал хураалтаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураахад, гишүүдийн 80.2 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

ТББХ: Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ
ТББХ: Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ
 
Т.Доржханд: Хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу
Т.Доржханд: Хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.