
Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хааж байсан цэрэг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр сураггүй болсон. Сураггүй болсон хугацаат цэргийн алба хаагч Г.С-ыг эрлийн багийнхан эсэн мэнд олсон байна. Алба хаагч мотоциклоосоо унаж гэмтсэн ба амин үзүүлэлт хэвийн, нүүр болон гарандаа гэмтэл авчээ.
Г.С нь 2025 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас татагдсан. Тэрбээр гуравдугаар сарын 25-ны 12:00 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан сууриасаа 6-8 километрийн цаана бэлчээрт байсан тэмээн сүргийг эргүүлэхээр албаны мотоциклтой яваад сураггүй болоод байсан юм.
Эрлийн баг нь 17 бүлэг, 17 автомашин, 12 мотоцикл, 6 дронтойгоор эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!