
Жүжигчин Б.Одончимэг сор жүжигчдээр багаа бүрдүүлэн энэ хаврын дебют "Намайг дагуулаад яваач" драмын жүжиг тоглогдох тов хэдийнээ зарлагдсан. 2026 онд хамгийн амжилттай байгаа жүжигчдийн нэг Б.Одончимэг бие даан бүтээж байгаа анхны театрын жүжгээ өлгийдөн авах гэж байна. Жүжигчдийн багт "Х түц"продакшны жүжигчин Т.Бархүү, "37-р точка" киногоор алдаршсан жүжигчин Ж.Амарзаяа, кино болгондоо өөрийн харизмыг гайхуулдаг жүжигчин Э.Алдар, үзэгчдийн хамгийн хайртай жүжигчин "Сүрэг" киногоор болон "Ододтой бүжиглэе" шоугаар өөрийгөө баталсан Ж.Энэрэл, "Gangbay"-ийн С.Баянмөнх нар багтжээ.
Нээлтээ хийхээсээ өмнө өндөр хүлээлт үүсгэж чадсан Одноогийн продюсераар ажиллаж байгаа анхны театрын жүжиг эрчийг авчихлаа. Авьяаслаг мэдрэмжтэй уран бүтээлч Б.Одончимэг нь өнөө цагийн сор болсон жүжигчдийн нэг бөгөөд "Монгол хаан" жүжгийн их хатан Цэцэрийн дүрийг амилуулсан. Б.Одончимэг удаан нөөсөн хүчээ одоо л гаргах гэж байна. Үзэгчдийн өндөр хүлээлтийг үүсгэж чадлаа.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!