Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Тэмээгээ эргүүлэхээр явсан цэрэг мотоциклоос унаж бэртэн олон хоног хээр байсан тул сульдалтын байдалтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч Г.С 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа явуулж, Онцгой байдлын агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас тусламж үзүүлсэн. Алба хаагчийг өнөөдөр 20:00 цагийн орчимд эсэн мэнд олоод байна.

Г.С тэмээгээ эргүүлэхээр явахдаа албаны мотоциклтой явсан бөгөөд мотоциклоос унаж гэмтсэн байжээ. Түүнд яг одоо эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж. Биеийн байдал тогтвортой байгаа ч олон хоног хээр байсан тул бие нь сульдсан байдалтай байгааг албаныхан хэллээ.

АН-ын бүлэг: Туулын хурдны замын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ
АН-ын бүлэг: Туулын хурдны замын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ
 
ШАДАР САЙД: Онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэнэ
ШАДАР САЙД: Онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.