Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймагт гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай хүүг гурав дахь өдрөө эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Өлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 7 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км/ тус сумын харьяат иргэн “Д” нь энэ сарын 12-ны 18:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 15-ны 11:42 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Д/16 настай, эрэгтэй/-ыг 15-ны 13:27 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

ШШГЕГ: Алба хаагчдын болон хүмүүжигчдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжрууллаа
ШШГЕГ: Алба хаагчдын болон хүмүүжигчдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжрууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.