Хүлэгүүд цувралын харьцааг 3-0 болгож холдууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Сагсан бөмбөгийн дээд лигийн финалын цувралын гурав дахь тоглолт өнөөдөр болж Хүлэгүүд 79:69 харьцаатайгаар хожил байгууллаа. Ингэснээр тэд цувралыг харьцааг холдуулж 3-0 болгож байна. Дахин нэг хожил байгуулахад Хүлэгүүд 10 дахь аваргын цомоо өргөхөөр болж байна. Хүлэгүүдээс өнгөрсөн улирлын MVP А.Азбаяр өөрийн сайн тоглолтоо үзүүлж 27 оноо 10 самбар авч дабл дабл гүйцэтгэв. Мөн энэ улирлын амжилт нь ахисан тоглогчийн шагналыг хүртсэн Б.Барсболд 11 оноо, 7 ашигтай дамжуулалт, 4 бөмбөг таслалтыг үзүүллээ.

Харин нөгөө талд Бодонс хожигдох эрхгүйгээр үлдсэн тоглолтод оролцох хүндхэн даалгавартай болж байна.

Цувралын эхний тоглолтод Хүлэгүүд 77:76 буюу хагас бөмбөгийн зөрүүтэйгээр хожил байгуулсан. Уг тоглолтод Хүлэгүүдээс Б.Барсболд, Э.Түшиг нар сайн тоглолтоо үзүүлсэн. Харин хоёр дах тоглолтод 87:62 харьцаатайгаар өндөрлөсөн. Аваргын цувралд бэртлээсээ эргэн ирсэн Иан Миллер уг тоглолтод сайн тоглолтоо үзүүлж цувралын тэргүүллээ баталгаажуулсан.

Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадастай, өдөртөө 5 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадастай, өдөртөө 5 хэм дулаан
 
48 сая төгрөгийн хахууль авсан гэх ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
48 сая төгрөгийн хахууль авсан гэх ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!