
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар "Аз жаргал руу тэмүүлэх нь манай гарагийн хүмүүсийн хувьд нэг ижил хүсэл байгаасай" гэсэн үзэл санааг дэмжих зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг "Олон улсын аз жаргалын өдөр" /International Day of Happiness/ болгон тунхагласан байна.
Мөн НҮБ-аас энэ өдрийг улс орнууд зохих хэмжээнд cоён гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмж өгсөн байдаг.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд “Аз жаргалын индекс”-ээр улс орнуудын иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг үнэлдэг болсон. Энэхүү судалгааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэмжлэгтэйгээр жил бүр танилцуулдаг бөгөөд нийгмийн дэмжлэг, орлогын түвшин, эрх чөлөө, авлигын түвшин зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байна.
Судалгаагаар Хойд Европын орнууд тогтмол тэргүүлдэг бөгөөд энэ нь нийгмийн хамгаалал, иргэдийн итгэлцэл, амьдралын тэнцвэр зэрэг хүчин зүйлтэй холбоотой гэж үздэг.
Аз жаргалын өдөр нь хүн бүрт энгийн боловч чухал зүйлсийг сануулдаг. Үүнд:
-
Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх
-
Бусдад туслах, сайн үйл хийх
-
Эрүүл мэнддээ анхаарах
-
Сэтгэл санааны тэнцвэрээ хадгалах
Монгол Улсын хувьд ч иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь хөгжлийн бодлогын чухал хэсэг болсоор байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!