Франц, Герман, Нидерланд зэрэг 7 орон ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад оролцоно гэж мэдэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

Их Британи, Франц, Герман, Итали, Нидерланд, Япон, Канад улс хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тус улсуудын зүгээс "Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх нөхцөлийг хангахад хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа бид илэрхийлж байна" хэмээн хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. Гэхдээ эдгээр 7 орон Ормузын хоолойгоор хөлөг онгоцуудыг аюулгүй нэвтрүүлэх нөхцөлийг хангахад хэрхэн оролцохоор төлөвлөж байгаа нь тодорхойгүй байна.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулснаар, Итали болон Герман улс энэхүү мэдэгдлийн дараа тайлбар өгөхдөө Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад оролцоно гэдэг нь бүс нутаг руу цэргийн хүч нэн даруй илгээнэ гэсэн үг биш. Харин гал зогсоосны дараа хамтарсан, олон улсын үйл ажиллагаанд оролцох боломжтойг илэрхийлж байгаа хэмээн онцолжээ.

Эх сурвалж: BBC, Reuters, AF

“The Mongolz” BLAST Open Spring 2026 тэмцээнийг хожлоор эхлүүллээ
“The Mongolz” BLAST Open Spring 2026 тэмцээнийг хожлоор эхлүүллээ
 
Гэр шатаж 67 настай эрэгтэй 90 хувь, хүү нь 20 хувь түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ
Гэр шатаж 67 настай эрэгтэй 90 хувь, хүү нь 20 хувь түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!