Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд сугалаа, хонжвор зохион байгуулах иргэд олширсон. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад залилах төрлийн гэмт хэрэг ч тасралтгүй нэмэгдэж байгааг албаныхан анхааруулсаар буй. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө цахим орчинд явагдаж буй хонжвор, сугалаатай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад гомдол гаргахаа мэдэгдсэн. Тэрбээр Сангийн яамнаас зөвшөөрөл олгосон 18 аж ахуйн нэгжийг ямар шалгуураар зөвшөөрөл олгосныг шалгуулж, эрхийг нь цуцлах хүсэлт гаргахаа мэдэгдэв.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө "Сугалаа, луйвартай холбоотой мэдээлэл иргэдээс ирсээр байна. Миний хувьд хуулийн байгууллагаас шаардлагатай хариу мэдээлэл ирүүлэхийг хүлээж байна. Эдгээр сугалаа явуулдаг нөхөд Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй гэдэг хуурамч бичиг баримт үзүүлж иргэдийг төөрөгдүүлэх нь их байдаг аж.
Гэтэл Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу холбогдох нөхцөл шаардлагыг үндэслэн Сангийн яам 18 аж ахуй нэгжид л зөвшөөрөл олгожээ. Гэхдээ эдгээр байгууллагуудын зөвшөөрөл авсан он сар, дуусах хугацааг харахад учир дутагдалтай. Юуг үндэслэж 2030 он хүртэл хугацааг сунгасан талаар нарийн судалж, шаардлагатай бол зарим газруудын эрхийг цуцалж өгөх хүсэлтийг гаргах болно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!