Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛЬ: Хяналт, үнэлгээний, Боомтын сэргэлтийн, 20 минутын хот Үндэсний хорооны дарга нарын орон тоог ХҮЧИНГҮЙ болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.20) Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн.

Ингэхдээ 3асгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасан гэж танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
 
“Улаанбаатар хот - Дундговь аймгийн Сайнцагаан сум – Улаанбаатар хот” үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө
“Улаанбаатар хот - Дундговь аймгийн Сайнцагаан сум – Улаанбаатар хот” үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.