Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сибириэс бүтнээрээ хадгалагдсан савагт хирс илрүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 28 секунд

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын Абийн дүүргээс 34 мянган жилийн өмнө Мөстлөгийн үед амьдарч байсан савагт хирсний зулзага бүтнээрээ шахуу олджээ. Энэ тухай Сибирийн Шинжлэх ухааны академийн дэргэдэх арслан зааны судалгааны хэлтсийн ахлах эрдэмтэн Валерий Плотников мэдэгдсэн байна.

Савагт хирс шүд, гэдэс зэрэг дотор эрхтэн, эвэртэйгээ олон мянган жилийн туршид мөнх цэвдэгт хөндөгдөөгүй хадгалагджээ. Уг амьтны бие өнөөдрийг хүртэл олж илрүүлсэн амьтдын үлдэгдлээс хамгийн сайн хадгалагдан үлдсэн олдвор байсныг В.Плотников цохон тэмдэглэв.

“Савагт хирсний жижиг эвэр ч мөн хадгалагдан үлдсэн нь ховор тохиолдол юм. Учир нь иймэрхүү зүйлс маш хурдан бутардаг. Судалгааны явцад савагт хирсний эвэр элэгдсэн ул мөрийг илрүүлсэн бөгөөд энэ нь идшээ олохдоо эврээ идэвхтэй ашигладаг байсан гэсэн үг юм” хэмээн тэрбээр тайлбарлажээ. Их биеийн арын хэсэгт зөөлөн эд олдсон нь бэлэг эрхтэн юмуу гэдэсний хэсэг байж магадгүй юм. Эрдэмтдийн таамаглаж буйгаар, савагт хирс гурав юмуу дөрвөн орчим настай байсан бөгөөд нүх эсвэл гуу жалганд унаж үхсэн байна.

Танилц: Зах худалдааны төвд борлуулж буй махны үнэ
Танилц: Зах худалдааны төвд борлуулж буй махны үнэ
 
Ам.доллар 3433 төгрөгтэй тэнцэв
Ам.доллар 3433 төгрөгтэй тэнцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.