УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Сонгуулийн ХАР МАШИНЫ чинь хугацаа дуусаж байгаа юм байна. 2027, 2028 оны сонгууль хаяанд ирлээ. Хэзээ шинэчлэх юм бэ" гэсэн бол СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэн "ХАР МАШИНЫ ашиглалтын хугацаа дууссан. Нэмж 3000 төхөөрөмж авах шаардлагатай. Үүнийг 2026 оны төсөвт зайлшгүй тусгах хэрэгтэй. Гишүүд та бүхэн анхааралдаа авч өгөхийг хүсэж байна" гэлээ.