Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Зах худалдааны төвд борлуулж буй махны үнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 0 секунд

Арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүргийн болон Орхон, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-8700, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 8000-10500, үхрийн цул мах 10000-11500, адууны мах 8500, ямааны мах 8000 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 8500-8700 төгрөг болж 400-500 төгрөгөөр, хонины цул мах 8500-9000 төгрөг болж 200 төгрөгөөр, ямааны мах 8000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол үхрийн ястай мах 8000-10500 төгрөг болж 500-1000 төгрөгөөр, үхрийн цул мах 10000-11500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 6500-6800 төгрөг болж 300-400 төгрөгөөр, адууны махны доод үнэ 6000 төгрөг болж 300 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн махны дээд үнэ 8500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 4.4 тонноор өсч 41.4 тонн нийлүүлэгдсэн байна. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Юмт бөмбөгөр зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Нарантуул-2 захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8300, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 11000-11500, үхрийн цул мах 12000-12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 2000, 1-р зэргийн гурил 1300, цагаан будаа 2500-3000, элсэн чихэр 2500, Монгол төмс 1000, Монгол лууван 1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 2000 төгрөгийн үнэтэй байна.

Баянгол дүүрэгт байрлах Хороолол, Таван-эрдэнэ, Барс-1, Орхон, Гэгээ зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. 

Хяналт шалгалтад хамрагдсан дээрх захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500-9000, хонины цул мах 9000-9500, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12000-12500, адууны мах 8500-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2500, дээд гурил 1400-1600, 1-р зэргийн гурил 1200-1350, 2-р зэргийн гурил 850-1000, цагаан будаа 2200-3800, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1100, Монгол лууван 1400-1800, Монгол сонгино 3000-3500, Орос сонгино 2800, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.

Барс-1 захад адууны мах 9500 төгрөг болж өмнөх өдрөөс 500 төгрөгөөр, Монгол сонгино 3500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах Бүрд, Бүрээ плаза, Аму плаза зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан дээрх захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7700-8500, хонины цул мах 9000-9500, үхрийн ястай мах 10000-11000, үхрийн цул мах 11000-12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-200, дээд гурил 1500-1550, 1-р зэргийн гурил 1250-1350, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2000-4500, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1100, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3000-3200, Хятад сонгино 2000 төгрөгийн үнэтэй байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Баянзүрх-2 зах хяналт шалгалтад хамрагдлаа. \

Баянзүрх-2 захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 8800, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500, адууны мах 9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2500-3000, Монгол төмс 900, Монгол лууван 1500, Монгол сонгино 3500, Хятад сонгино 2000 төгрөгийн үнэтэй байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эрчим худалдааны төв, Эрчим, Холбоо номгон, Очир, Гэрэл, Жаран булаг, Айрон, Эхлэн тогтох, Эрдэнийн давалгаа хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Эрчим худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000, адууны мах 8500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 17, чатботод 17, и-баримт апликэйшнээр 2, дуут шуудангаар  5 иргэн тус тус хандсан байна.

Татварын орлого 14,3 хувиар багаслаа
Татварын орлого 14,3 хувиар багаслаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.