Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноолуурын үнэ Хөвсгөлд хамгийн өндөр үнэд хүрсэн бол Говь-Алтайд “үнэгүйдэв“

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 0 секунд

Дөрөвдүгээр сард улсын хэмжээнд ноолуурын дундаж үнэ килограмм нь 120 мянган төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Статистикаар, хамгийн үнэтэй нь Хөвсгөл аймагт 141 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол араас нь Архангай, Орхон, Завхан, Булган, Дорнод, Баянхонгор аймаг эрэмбэлэгдэж байна.

Тодруулбал, эдгээр аймагт ноолуурын үнэ улсын дунджаас өндөр буюу 130.000-139 мянган төгрөгийн үнэд хүрчээ. Харин Говь-Алтай аймагт хамгийн хямд буюу 100 мянган төгрөг, Баян-Өлгий 101.667 төгрөг, Дорноговь, Төв аймаг 105 мянган төгрөгийн үнэтэй байжээ.

Малчдын хувьд төлийн дуу цангинахтай зэрэгцээд ноолуураа тушаах сезоны үе нь эхэлсэн ч энэ жил ноолуур үнэгүйдэхэд хүрсэн талаар бид өмнө нь сурвалжилж байсан билээ.

Б.Баярбаатар: Баахан дарга, даргын үүрэг гүйцэтгэгч нараа цөөл
Б.Баярбаатар: Баахан дарга, даргын үүрэг гүйцэтгэгч нараа цөөл
 
ГХИГ: 2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
ГХИГ: 2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.