Барилгын ажил хийж байгаад дахин нэг хүн унаж амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн энэ үед дөрвөн ч хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хэдхэн хоногийн өмнө Ховд аймагт барилга барьж байсан ажилчид /4 хүн/ нас барсан золгүй осол гарсан. Харамсалтай нь дахин нэг хүний амь эрсдэв. Тодруулбал, энэ сарын 18-ны өдрийн 18:30 цагт "Баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж амь насаа алдсан байжээ. Талийгаач нь тухайн барилгын компани эхний өдрөө туслах ажилтнаар ажилалж байсан бөгөөд тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байгаад ийнхүү харамсалтайгаар амь эрсдсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд та бүхэн аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

С.Эрдэнэбат: Засгийн газар тогтвортой байж, Монгол Улсын эрх ашигт нэгдэх хэрэгтэй байна
С.Эрдэнэбат: Засгийн газар тогтвортой байж, Монгол Улсын эрх ашигт нэгдэх хэрэгтэй байна
 
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!