Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Шадар сайдын зөвлөх Ж.Чойханд, М.Батбаяр, Б.Мэндсайхан нар болон холбогдох албаныхан Хангайн бүсийн Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэх болон “Шинэ хоршоо–Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулахаар чиглэлээр ажиллалаа.
Энэ үеэр Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаануудыг зохион байгуулж орон нутгийн удирдлагуудтай харилцан санал солилцож, өвс тэжээлийн нөөц болон шаардлагатай техник, тоног төхөөрөмж, шатахуун, зудын эрсдэлд бэлтгэл бэлэн байдлыг хангах ажилд санал солилцож шуурхай хэлэлцэж шийдвэрлэсэн.
Мөн аймаг тус бүрийн Онцгой байдлын газарт ажиллаж эрэн хайх, аврах салбарт ашиглагдаж байгаа автомашин техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжтэй танилцаж, бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог болон тохиолдож байгаа гамшиг, осолд урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох чиглэл өгч нэн шаардлагатай тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.
Мөн аймаг тус бүрийн Стандарт хэмжил зүйн газруудад ажиллаж лабораториудын тоног төхөөрөмж, хүчин чадал, орон нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх ажилтай танилцаж үндэсний шинжилгээний стандартын арга аргачлалд мэдээлэл солилцож санал дүгнэлт боловсруулж ажиллав.
Түүнчлэн "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ний "Чинээлэг малчин" хөтөлбөрт хамрагдаж хоршооллын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж малын гаралтай түүхий эд бэлтгэх, боловсруулах, экспортлох улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавьж ажиллаж байгаа хоршоологчдын үйл ажиллагаатай танилцаж санал дүгнэлт боловсруулж ажиллалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!