Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрхийн сарын дундаж орлого 1.9 сая төгрөг болжээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 47 секунд

Үндэсний статистикийн хорооноос 2026 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Тухайлбал, өрхийн сарын дундаж орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс таван хувиар өссөн байна. Харин өмнөх улирлынхаас 9.5 мянган төгрөгөөр буурсан аж.

Бодит орлогын өсөлтийг төрлөөр нь авч үзвэл, цалин хөлсний орлого 54.1 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 17.8 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.2 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь бодит нийт орлого таван хувиар өсөхөд нөлөөлжээ.

Хахууль өгсөн, авсан гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хахууль өгсөн, авсан гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна
Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.