Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ үеэлээ зэвсгээр хөнөөсөн 20-26 насны хоёр этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт дугаар тоотод байх нийтийн байранд хана цус болсон, нэг юм боогоод тавьсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Аймгийн цагдаагийн газрын алба хаагчид гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлан ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий үеэл эмэгтэйн амь насыг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохироосон байж болзошгүй 20-26 насны 2 этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулсан аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоож, тухайн этгээдүүдийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг тус аймгийн Прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Зэсийн эрэлт Монголыг дэлхийн зах зээлд тоглогч болж хувиргана
Зэсийн эрэлт Монголыг дэлхийн зах зээлд тоглогч болж хувиргана
 
А.Баяр: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг шат дараатай ажлууд хийнэ
А.Баяр: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг шат дараатай ажлууд хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.