
NTV телевиз XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч Гал морин жилийн сар шинийн бөхийн барилдааныг орон даяар шууд дамжуулна. Энэхүү гал морин жилийн сар шинийн бөхийн барилдааны өмнө өргөн олноо хүндлэгдсэн, бөхийн тайлбарлагч Ц.Батнасан таныг NTV телевизтэй урт хугацаанд хамтран ажиллахыг хүндэтгэн урьж байна.
Бөх сонирхогч олон түмэнд өөрийн дуу хоолойгоо хоногшуулж, хүндлэгдсэн таныг бөхийн барилдааны тайлбараа манай телевизийн цэнхэр дэлгэцээр хийж, бөхөө дээдэлдэг түмэн олондоо бэлэг барина хэмээн NTV телевиз, бөхөд хайртай үзэгч олон итгэж байна.
Дашрамд дуулгахад NTV телевиз Үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулах болсон цагаас эхлэн тайлбарлагч Ц.Батнасанг хамтран ажиллахыг урьсаар ирсэн билээ.
Энэ удаад бидэнтэй хамтран ажиллана хэмээн итгэж байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!