Г.Занданшатар: 1 их наяд төгрөгөөр баригдсан ч “сул зогсож“ байсан нүүрс баяжуулах үйлдвэр өнөөдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт /2026.02.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны долдугаар сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр "1 их наяд төгрөгөөр баригдсан ч "сул зогсож" байсан нүүрс баяжуулах үйлдвэрийн нүүрс тээврийн конвер ашиглалтад орсноор өнөөдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой боллоо. 270 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, тоосжилтыг 80 хувь буруулж байна. Төрийн өмч гэхээр л эзэнгүйддэг, хариуцлагагүй замбараагүй байдал цэгцэрч байна" гэв.

Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ
Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ
 
Таны болзоог төгс болгох бүх зүйлс нэг дор ЧОЙЖОО “UNPLUGGED” ТОГЛОЛТ
Таны болзоог төгс болгох бүх зүйлс нэг дор ЧОЙЖОО “UNPLUGGED” ТОГЛОЛТ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!