Ц.Даваасүрэн ЭХ-ний сайд байхдаа “Багануурын ЦТС ашиглалтад орвол эрчим хүчний илүүдэл бий болж, системийн доголдол үүсгэнэ“ гэж ярьж байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Өнгөрөгч өдрүүдэд эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтууд гацсан асуудал хурцаар тавигдаж буй. Тэр дундаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үедээ Шивээ-Овоогийн 750МВт-ын ЦС-ыг төслийг “Төлөвлөлтөд тусаагүй. БНХАУ-тай экпортын ЦС барих гэж байгаа тул эхлүүлэх боломжгүй” гэх бичгийг Лондонд суугаа Элчин сайд руу явуулж байсан талаар Ерөнхий сайд асан С.Баяр баримт дэлгэсэн. Харин энэ мэт эрчим хүчний төсөл гацаасан гэх асуудлуудад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "ҮАБЗ-өөс “Багануурын ЦТС”-ыг ЯВУУЛАХГҮЙ” гэсэн бичиг ЭХЯ-нд ирэхэд нь эрчим хүчний систем хүнд байсан учраас би ЗОГСООГООГҮЙ. Хэрэв би “ДЦС-5”-г хойшлуулах ямар нэг шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээсээ огцоръё" гэсэн юм.

Тэгвэл Багануурын цахилгаан станцтай холбоотойгоор Ц.Даваасүрэн гишүүний Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үедээ ТМ телевизэд өгч байсан ярилцага цацагдав. Тус ярилцлагад тэрбээр "Багануурын 350 мВт-ын хүчин чадалтай генератор ажиллаж эхэлбэл зундаа ТЭЦ-4 зогсох байдалд хүрч магадгүй. Үйлдвэрлэснийг нь авна гээд гэрээ хийчихсэн байна шүү дээ. Өнөөдөр ТЭЦ-4 400 мВт-ыг л үйлдвэрлэж байгаа. Гэтэл тэнд 350 мВт-ыг үйлдвэрлэдэг болчхоор яах юм. Энд зогсоохоос өөр аргагүй болно шүү дээ. Илүү үйлдвэрлэж болдоггүй. Хуримтлуулж болдоггүй. Яг л хэрэглээндээ тохирсон эрчим хүчийг л үйлдвэрлэдэг байхгүй юу. Нөгөө талдаа энэ нь гаднаас авч байгаа хамаарлыг улам нэмэгдүүлнэ.

Нэгдүгээрт, системийн доголдол үүсгэнэ. Аваарын нөхцөл байдалтай ажилладаг болгоно. Хоёрдугаарт, гаднаас авч байгаа эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үүднээс хөрөнгө оруулагч талтай технологийн шийдлийг ярих ёстой гэж үзэж байгаа" гэжээ.

Ирэх сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна
Ирэх сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна
 
Су.Батболд Тариаланчдын Үндэсний холбооны тэргүүнээр сонгогджээ
Су.Батболд Тариаланчдын Үндэсний холбооны тэргүүнээр сонгогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!