Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “Үгэнд орсонгүй“ гэх шалтгаанаар цэргүүд нэгнээ зодсон нь тогтоогдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргүүд нэгнээ зодсон хэрэг дахин давтагдлаа. Тодруулбал, энэ сарын 24-ний 00.10 цагт “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дээрх асуудалд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “...Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба одоогоор цэргийн алба хаагч Ц нь эмнэлэгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно.

Ц.Даваасүрэн: Үе үеийн ЭХ-ний сайд нар станц бариулах гээд Ерөнхий сайд, Сангийн сайд нараа “царайчилдаг”. Яагаад бүтдэггүйг С.Баяр чи хариул
Ц.Даваасүрэн: Үе үеийн ЭХ-ний сайд нар станц бариулах гээд Ерөнхий сайд, Сангийн сайд нараа “царайчилдаг”. Яагаад бүтдэггүйг С.Баяр чи хариул
 
Дулаан талын услалтын системийн барилга угсралтын ажлыг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болголоо
Дулаан талын услалтын системийн барилга угсралтын ажлыг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.