Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгах;”, 13.1.2 дахь заалтад “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох;” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Тодруулбал, уг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, магадлал гаргаж шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 5-р сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг зохион байгуулж, төсвөө захиран зарцуулаагүй бол хуулийн дагуу тухайн тусгагдсан төсвийг эргүүлэн татдаг билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!