Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шатахуун оруулж ирнэ“, “Тендерт шалгаруулж өгнө“ гэж 5,5 тэрбум төгрөг залилсан оргодлыг баривчиллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 8 секунд

Цахим орчинд “Эм болон эмийн хэрэгсэл зарна”, “Шатахуун импортоор оруулж ирнэ”, “Тендерт шалгаруулж өгнө”, “Уул уурхайн лиценз гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулж, бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан оргодол этгээд “Н”-г өчигдөр /2026.01.04/ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орогнож байсныг олж тогтоон баривчиллаа. Тухайн этгээдийг шүүхийн зөвшөөрлөөр сэжигтнээр баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулж, мөрдөн байцаалтын 11, хэрэг бүртгэлтийн 30 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цаашид цагдаагийн байгууллагаас оргодол этгээд “Н”-той холбоотой хэргүүдийг нэн даруй сэргээж, хэрэг бүртгэлтийн хэрэг, гомдол, мэдээллүүдийг нэгтгэх, оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмжүүдэд үзлэг хийж, бусад хэргүүдийг нарийвчлан тогтоох чиглэлээр ажиллаж байна

Гаалийн ерөнхий газрын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ
Гаалийн ерөнхий газрын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ
 
Маргааш Улаанбаатарт -8 хэм хүйтэн, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт -8 хэм хүйтэн, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.