"Ухаалаг Засаг-2" төслийн хүрээнд Засгийн газрын архивын цахим системийг хөгжүүлж, нэвтрүүлэх (дагалдах тоног төхөөрөмжийн хамт)-ээр тендер зарлажээ. Тодруулбал дээрх ажил нь Дэлхийн банкны 2 тэрбум 303 сая 990 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй байх аж.
Тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харна уу.
Эргэн сануулахад, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2" төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг УИХ-аар хэлэлцэн дэмжиж, улмаар 29.5 сая ам.долларын зээлжих тусгай эрхийн Зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Дэлхийн банкийг төлөөлөн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар гарын үсэг зурснаар төсөл хэрэгжих эхлэл тавигдаж байжээ.
Уг төслийг хэрэгжүүлснээр төрийн цахим үйлчилгээний системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах гэх мэт дижитал шийдлийг нэмэгдүүлснээр иргэдэд төрийн үйлчилгээг хурдан, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!