
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр "БГД-ийн 143 дугаар сургууль дээр 6 хүүхдэд улаанбурхны шинж тэмдэг илэрч, халдвар дэгдсэн байна. Энэ үед Улаанбурхан дэгдвэл маш ноцтой нөхцөл байдал үүснэ. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг хурдан томилж, ажилд нь оруулахыг Нийслэлийн даргаас шаардаж байна. Хавьтлын шинжилгээний хариу ямар гарахыг мэдэхгүй байна" хэмээн мэдээлсэн. Мөн "Улаанбурхны эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдээс шинж тэмдэг илэрсэн. 143 дугаар сургуульд 543 хүүхэд сурдгаас 40 хувь нь вакциндаа хамрагдаагүй" гэсэн юм.
Тэгвэл Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.591 болсон талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Ингэхдээ "Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай" гэжээ.
