Гэрийн ажлийг хүнээс робот руу шилжүүлэх эрин эхэлж байна уу?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 17 секунд

Өглөө босоод шал арчих, аяга таваг угаах, хувцас эвхэх, гэрээ цэвэрлэх зэрэг өдөр тутмын уйтгартай ажлуудыг хүн өөрөө хийх шаардлагагүй болох цаг улам ойртсоор л. Германы Берлин хотод өнөөдөр эхэлж буй дэлхийн томоохон технологийн үзэсгэлэн IFA 2026-д хиймэл оюун ухаан болон роботын технологид суурилсан гэр ахуйн шинэ шийдлүүд олны анхаарлыг татаад байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн гол чиг хандлагын нэг нь хиймэл оюун ухаанаар удирддаг цэвэрлэгээ, хоол хийх болон гэр ахуйн автоматжуулалт гэнэ.

Өмнө нь робот тоос сорогч гэдэг зөвхөн шал тоос сордог төхөөрөмжийн нэр байлаа. Харин одоо үйлдвэрлэгчид үүнийг илүү өргөн хүрээнд хөгжүүлж, гэрийн олон төрлийн ажлыг автоматжуулахыг зорьж байна. Тухайлбал, LG хиймэл оюун ухаанд суурилсан гэрийн роботын системээ танилцуулж, гэр ахуйн бусад ухаалаг төхөөрөмжүүдтэй хамтран ажиллах боломжийг харуулжээ. Харин Miele хиймэл оюун ухаанд суурилсан автоматжуулсан аяга таваг угаагч болон хоол хийхэд туслах технологио танилцуулсан аж.

Зарим шинэ үеийн робот төхөөрөмжүүд зөвхөн тоос сорохоос гадна шал угаах, өөрийгөө цэвэрлэх, ус нэмж дүүргэх зэрэг ажлыг хүний оролцоогүйгээр хийхээр хэмжээнд хөгжиж байна. Tineco-ийн IFA 2026-д танилцуулсан шинэ төхөөрөмжүүдэд хүртэл цэвэрлэгээний дараах арчилгааг автоматаар хийх системүүдийг өөртөө багтжээ. Энэ шинэ технологууд дундаас хамгийн сонирхол татаж буй бүтээл нь хүнтэй адил хөдөлгөөн хийх чадвартай робот юм. Өмнө нь кино, шинжлэх ухааны уран зөгнөлд л гардаг байсан “гэрийн робот туслах” бодит бүтээл болох замдаа аль хэдийнээ орж байна. Гэхдээ яг одоогоос хүн бүхний гэрт хүн шиг алхаж, хоол хийж, хувцас эвхээд бүх ажлыг ганцаараа хийдэг робот орж ирнэ гэсэн үг биш. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гэрийн орчин нь үйлдвэрээс хавьгүй төвөгтэй. Шат, жижиг зай, янз бүрийн эд зүйл, хүүхэд, тэжээвэр амьтан гээд роботын хувьд урьдчилан таамаглахад хэцүү нөхцөл олон байдаг.

Тиймээс ойрын хугацаанд нэг “робот үйлчлэгч” бүхнийг хийхээс илүүтэй, тус бүр өөрийн үүргийг гүйцэтгэдэг олон ухаалаг төхөөрөмжийг хиймэл оюун ухаанд нэгтгэн удирдах чиглэл илүү бодитой харагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл өнөөдрийн робот тоос сорогч маргаашийн “гэрийн ажилтан” болохоос илүүтэй, гэрт байгаа тоос сорогч, аяга таваг угаагч, угаалгын машин, зүлэг хадагч зэрэг бүх төхөөрөмжийг нэг хиймэл оюун ухаан удирддаг болох ирээдүй илүү ойрхон байна. Гэхдээ үүнийг дагаад шинэ асуултууд ч гарч ирж байна.

Гэр дотор камер, мэдрэгчтэй робот ажиллах үед хувийн нууц хэрхэн хамгаалагдах вэ?

Ийм төхөөрөмжүүдийн үнэ энгийн айл өрхөд хүрэхүйц болох уу? Хэрэв хиймэл оюун ухаан гэрийн ажлыг улам бүр хөнгөвчилж хариуцдаг болбол хүний хийх ажил хэр хэмжээгээр өөрчлөгдөх вэ? Технологийн салбарын өнөөгийн чиг хандлагаас харахад роботын ирээдүй зөвхөн үйлдвэр, агуулах эсвэл эмнэлгээр хязгаарлагдахгүй болжээ. Гэрийн шал, гал тогоо, угаалгын өрөө хүртэл хиймэл оюун ухааны дараагийн талбар болж эхэлсээр. Тэгэхээр хэдэн жилийн дараа “Өнөөдөр гэрээ цэвэрлэсэн үү?” гэхийн оронд “Робот маань цэвэрлэсэн үү?” гэж асуудаг болох нь цаг хугацааны асуудал байж мэдэх нь.

Сэлэнгэ аймгийн ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ 
Сэлэнгэ аймгийн ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ 
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!