
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын мэдээлснээр, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны есдүгээр сарын 3-ны өдөр нийт 2211 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.
Үүнээс 777 нь зөрчлийн шинжтэй, 103 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэн бусдын амар тайван байдлыг алдагдуулсан 91 иргэнийг түр саатуулж, эрүүлжүүлжээ.
Иргэдийг архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, бусдын амар тайван байдлыг алдагдуулахгүй байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!