Clippers аваргын мөрөөдлийнхөө төлөөсөнд таван драфтын эрх болон 30 сая ам.доллар алдлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 45 секунд

NBA-ийн цалингийн дээд хязгаарыг тойрсон дүрмийг зөрчсөн гэх асуудлаар жил орчим үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагаа эцэслэгдэж, Los Angeles Clippers болон Kawhi Leonard нарт холбогдох шийдвэрийг NBA-ээс гаргалаа. Лигийн бие даасан мөрдөн шалгалтын дүнд Clippers багийг дүрэм зөрчсөн гэж үзсэн бөгөөд үүнийхээ төлөө франчайзынхаа ирээдүйд шууд нөлөөлөхүйц хүнд шийтгэлийг хүлээлээ.

NBA-ийн шийдвэрээр Clippers 2029-2033 оны нэгдүгээр тойргийн таван драфтын эрхээ алдаж, мөн 30 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон байна. Нэгдүгээр тойргийн драфтын эрх гэдэг нь багуудын ирээдүйгээ шинэчлэх хамгийн чухал хөрөнгийн нэг байдаг учраас энэхүү шийтгэл нь зөвхөн өнөөдрийн бүрэлдэхүүнд бус, Clippers-ийн ойрын жилүүдийн төлөвлөгөөнд маш хүнд цохилт болж байгаа нь гарцаагүй.

Мөн багийн эзэн Steve Ballmer-ийг нэг жилийн хугацаанд NBA болон багтай холбоотой үйл ажиллагаанаас түдгэлзүүлж, 30 сая ам.долларын торгууль ноогдуулжээ. Үүнээс гадна Clippers-ийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Lawrence Frank-ийг зургаан сар, бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Gillian Zucker-ийг нэг жилийн хугацаанд цалингүйгээр ажлаас нь түр түдгэлзүүлжээ.

Харин энэ хэргийн гол нэр холбогдогч Kawhi Leonard 700 мянган ам.долларын торгууль хүлээж, түүний ах бизнесийн менежер Dennis Robertson-г NBA-тай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг нь таван жилийн хугацаагаар хоригложээ.

Уг мөрдөн шалгалтын гол асуудал нь Leonard болон Steve Ballmer-тай холбоотой байсан Aspiration компанийн хооронд байгуулсан 28 сая ам.долларын сурталчилгааны гэрээ байв. NBA-ийн дүгнэлтээр уг гэрээ болон бусад холбогдох үйлдлүүд нь лигийн хамтын гэрээнд заасан цалингийн дээд хязгаарыг тойрох дүрэмтэй зөрчилдсөн гэж үзжээ.

Энэ асуудал анх сэтгүүлч Pablo Torre-ийн мэдээллээр олны анхаарлын төвд орж, улмаар NBA өнгөрсөн онд албан ёсны мөрдөн шалгалт эхлүүлсэн юм. Мөрдөн шалгалт үргэлжилж байх хугацаанд Leonard-ийн Toronto Raptors руу хийхээр төлөвлөж байсан солилцоо хүртэл түр зогсож байв. Эцэст нь уг солилцоо хийгдэж, Leonard Clippers-ээс явсан бөгөөд одоо NBA-ийн шийдвэр түүний хуучин багийн ирээдүйд томоохон нөлөө үзүүлэхээр боллоо.

Дасгалжуулагч Ц.Хосбаяр спортод хориглосон бодис худалдсан болохыг шүүхээс тогтоожээ
Дасгалжуулагч Ц.Хосбаяр спортод хориглосон бодис худалдсан болохыг шүүхээс тогтоожээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!