
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж, сургалт бэлтгэл, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажилтай биечлэн танилцаж, батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагааны талаарх мэдээллийг бие бүрэлдэхүүнд өглөө.
Тус анги нь 1921 онд байгуулагдаж, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан баялаг замналтай. Одоогийн байрлалд шилжин ирснээс хойш 39 дэх жилдээ үүргээ гүйцэтгэж байна.

Ангийн удирдлагаас цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил эзэмшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Хугацаат цэргүүдээ монгол бичиг, англи хэл, мэдээллийн технологи, жолооны курст сургахаас гадна хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлийн сургалтад үе шаттай хамруулж, барилгын засал чимэглэл, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж зэрэг чиглэлээр мэргэжлийн ур чадвар эзэмшүүлжээ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус ангид ажиллах үеэр алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, албан тушаалын орон сууцаар хангахад 20 айлын хаус хороолол байгуулах торхыг шийдвэрлэх, алба хаагчдынхаа гэр бүлийг орлого олох боломжоор хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр болов.

Мөн тус ангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай барилга байгууламж, техник хэрэгслийн зарим асуудлыг үе шаттай судлан шийдвэрлэхээр боллоо.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!