Киргизийн Бишкек болон Чолпон-Ата хотод болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын морьт харвааны төрлийн аваргууд тодорлоо. Киргиз харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Г.Гүнбилэг 100 оноо авснаар дэлхийн наадмын аварга боллоо. Энэ төрөлд Польш, ОХУ-ын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртэв.
Мөн Г.Гүнбилэг холимог багийн төрөлд хүрэл медаль хүртэж, тус наадмын Монголын багийн анхны хос медальтан боллоо. Морь харвааны төрөл өнөө, маргааш цамхаг харвааны төрлөөр үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!